ЖАГСААЛТ: Ирэх сарын 17-28-ны өдрүүдэд элсэлт, шилжилт хөдөлгөөн зэргээ цахимаар зохицуулах ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУД

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)   2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдахтай холбоотойгоор Хурлын зохион байгуулалтын бүсэд  байрлаж байгаа  5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуульд дараах зохицуулалт хийх юм байна. 

Эдгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хувьд 8 сарын 17-28-ны өдрүүдэд:

  • Цэцэрлэг, сургууль дээр бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй.
  • Элсэлт, бүртгэл, шилжих хөдөлгөөн зэргийг цахимаар зохион байгуулна.
  • Багш, ажилтны зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Сургалтыг шаардлагатай үед цахим хэлбэрээр зохион байгуулах бэлтгэл хангана;
  • Цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эцэг, эхийн хэрэгцээнд тулгуурлан уян хатан зохицуулалтаар ажиллуулах зохион байгуулалтыг хийнэ;
  • Эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлж, хүүхэд хүргэх, авах автомашины хөдөлгөөнийг бууруулах арга хэмжээ авна.  

Тогтоосон хугацаанд хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулах бөгөөд хичээл, сургалтын үйл ажиллагаа 2026 оны 09 дүгээр сарын 01-ээс хэвийн эхлэх аж.  

Хурлын зохион байгуулалтын бүсэд  байрлаж байгаа  5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургууль: 

Дүүрэг

Цэцэрлэг

Сургууль

Нийт

1

Баянгол

20

17

37

2

Баянзүрх

21

12

33

3

Сүхбаатар

7

7

14

4

Хан-Уул

20

19

39

5

Чингэлтэй

5

5

10

 

Нийт

73

60

133

Цэцэрлэг: 

Сургууль: 

зураг
 

 

More From Author

“Нарны гүүрний хойд талын ус зайлуулах шугамын тагийг шинэчилсэн”

Т.Ням-Очир: 6-12 дугаар ангийн 62,000 орчим багц сурах бичгийг есдүгээр сард нийлүүлнэ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн