“Нарны гүүрний хойд талын ус зайлуулах шугамын тагийг шинэчилсэн”

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны гүүрний хоёр талын ус зайлуулах лотокны тагийг төмөр шүүрээр шинэчилсэн байна.

Геодези, Усны Барилга Байгууламжийн Газраас мэдээлснээр Нарны гүүрний хойд талд их хэмжээний бороо орсон үед ус тогтдог байсныг шийдвэрлэх зорилгоор энэ онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ус хүлээн авах шүүрийг шинээр хийж, ус шахах насосын хүчин чадлыг нэмэгдүүлжээ.

Гүүрний хоёр талын ус зайлуулах шугамын тагийг төмөр шүүрээр шинэчилснээр борооны ус хүлээн авах чадвар нэмэгдэж, хур тунадасны усыг илүү богино хугацаанд зайлуулах аж.

зураг
 

Өнгөрсөн онд Нарны гүүр, Вокзал орчимд ус зайлуулах шугам шинээр угсарсан билээ.

More From Author

Тадей Погачар ТУР ДЕ ФРАНС уралдаанд тав дахиа түрүүллээ

ЖАГСААЛТ: Ирэх сарын 17-28-ны өдрүүдэд элсэлт, шилжилт хөдөлгөөн зэргээ цахимаар зохицуулах ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУД

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн