“Үерийн ус орж ирдэг Сэлбэ голд тохижилт хийснээр урсаж таарна. Төлөвлөлт буруу хийгдсэн”

Өнгөрсөн зургаадугаар сард Сэлбэ гол дагуу зүлэг, үер буусан ч эвдрэхээргүй явган хүний чулуун замуудыг тавьсан, тохижилтын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна гэж албаны хүн мэдээлж байлаа.

Гэтэл нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн тохижилт үр дүн муутай болжээ.

Энэ тухай хотын дарга Б.Пүрэвдагва сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Зургаадугаар сарын 10-нд очиход Сэлбэ голын тохижилтын ажлыг дажгүй хийгдэж байсан. Хувь хүний зүгээс харахад төлөвлөлт буруу хийгдсэн. Яагаад гэвэл үерийн ус урсдаг Сэлбэ голд тохижилт хийснээр урсаж таарна. Сая чулуунууд урссан байгааг харсан. Үер орж ирсэн ч урсахгүй, ногоон байх төлөвлөлтийг хийх нь чухал. Тохижилтын ажлын талаар иргэдээс их гомдол ирж байгаа.

Харин Сэлбэ гол дээр үерийн ус хуримтлуулах таван шатлалт санг байгуулж байгаа. Ингэснээр үерийн усны эрсдэлийг багасгах үр дагавартай юм” гэв.

Голын үерийн даланг 2024 оны зургаадугаар сард барьж эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтын нийт төсөвт өртөг ₮20.5 тэрбум бол явган хүний гүүр, тохижилтын ажилд нийслэлийн төсвөөс ₮6.2 тэрбумыг зарцуулахаар баталсан байгаа юм.

More From Author

Монголын Үндэсний Спортын зуны VIII наадам Хүй долоон худагт болно

Халаалтын улиралд 280 мянган тонн хагас коксон түлш, 120 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг айл өрхүүдэд борлуулна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн