Б.Энх-Оргил маргааш аваргын бүсээ хамгаалах эхний тулаанаа хийхэд бэлэн болжээ

“One” холбооны холимог тулааны аварга Б.Энх-Оргил маргааш аваргын бүсээ хамгаалах эхний тулаанаа хийнэ.

Тайландын Бангкок хотноо долдугаар сарын 31-ний Баасан гарагт 19:30 цагаас “The Inner Circle 24”-ийн оргил тулаанаар Монголын Б.Энх-Оргил, Азербайжан гаралтай ОХУ-д бэлтгэлээ базаадаг Эльбек Алышов нар гарах юм.

Хоёр тамирчин өнөөдөр жин, биеийн ерөнхий үзлэгээр тэнцсэн тул тулалдахад бэлэн болжээ.

Өдгөө 37 настай Б.Энх-Оргилын багш нь Монгол Улсын Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг. Харин түүнээс 10 насаар дүү Э.Алышов Беларусийн холимог тулаанч Чингиз Аллазовын багийн нэр дээр тулалддаг юм.

Э.Алышов өнгөрсөн жилийн наймдугаар сард “One” холбоонд анхны тулаанаа хийсэн. Тэрбээр Филиппиний Жэрэми Пакативийг ялаад гурван сарын дараа мөн л Филиппиний Карло Буминаг цагаас нь өмнө буулган авсан билээ.

Харин Б.Энх-Оргилын хувьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Бразилын Фабрико Андрадег ялснаас хойш анх удаа тулалдах юм.

зураг
 

Маргааш оргил тулаанаас гадна муай тай боксын дүрмээр гурван тулаан явагдах юм. Ливаны ах дүү Рамадан Ондаш, Абделла Ондаш нар Малайзын Жохан Жазали, Тайландын Чокпрееча нартай тулалдах бол Японы Асахи Шинагава, Мексикийн Салвадор Велазкуизтай өрсөлдөх юм.

Мөн “One Friday Fights 164” тулааны хүрээнд нийт 10 тоглолт болох юм. 

More From Author

Суурь болон бүрэн дунд боловсролын тодорхойлолтыг англи хэлээр цахим апостиль гэрчилгээгээр баталгаажуулж эхлэв

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдүгээр сургуулийг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар засна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн