Кабо Вердийн шигшээ багийн дасгалжуулагч Бубиста Мароккогийн нэг клубийг удирдахаар болжээ

Өнгөрсөн хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий чимэг болсон баг бол Кабо Верде байсан юм. 

Тэгвэл шигшээ багаа ийм амжилтад хөтөлсөн ахлах дасгалжуулагч Бубиста Мароккогийн “Ренессанс Беркан” клубийн дасгалжуулагчаар томилогджээ.

Гэрээний талаар тэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч Бубиста шигшээ багийнхаа үүрэгт ажлыг хүлээлгэж өгөхөөр болсон байна. Өдгөө 56 настай Бубиста сүүлийн зургаан жил шигшээ багаа удирдсан билээ.

“Ренессанс Беркан” клубийн хувьд сүүлийн хоёр жил дараалан лигтээ хоёрдугаарт орсон юм. Мөн өнгөрсөн жил Африкийн Аваргуудын лигт хагас шигшээд үлдэж байв.

Жинхэнэ нэр нь Педро Лейтао Брито буюу Бубиста шигшээ багаа ДАШТ-д шалгаруулсныхаа дараа Африкийн оны шилдэг дасгалжуулагчаар нэрлэгдсэн. 

Кабо Верде улсын шигшээ баг энэ ДАШТ-ий “H” хэсгээс хоёрдугаар байраар шалгарч, шилдэг 32 багийн нэг болсон бөгөөд хасагдах шатанд дэлхийн гурван удаагийн аварга Аргентины шигшээ багт дийлдсэн билээ. Бубистагийн шавь нар хэсэгтээ Испани, Уругвай, Саудын Арабтай эвийн гэрээ байгуулсан юм.

 

Reuters

More From Author

Хилийн боомтуудын наймдугаар сард ажиллах хуваарь

ФОТО: “Би катерингийн бизнес эрхэлдэг. Алхаад ч болтугай явмаар байвч унаагаар хүргэхээс өөр аргагүй болохоор яалтай билээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн