Туул гол дээгүүрх Зайсангийн баруун гүүрний хөдөлгөөнийг энэ сарын 7-ноос хаана

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Туул гол дээгүүрх Зайсангийн зүүн гүүрийг 2024 онд нурааж, өнгөрсөн онд шинэ гүүрийг ашиглалтад оруулсан билээ.

Харин баруун талын гүүрний авто замын хучилтын ажлыг энэ сард засварлахаар болжээ.

Энэ тухай Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр Зайсангийн баруун гүүрний 250 метр урт авто замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 7-ны 23:00 цагаас эхлэн наймдугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хааж, асфальтбетон хучилтыг засварлахаар болсон байна.

Баруун гүүрний засварын ажлыг “ЗМЗ” ХХК гүйцэтгэх аж.

2022-2026 онд Зайсангийн зүүн, баруун төмөр бетон гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн нийт төсөвт өртөг ₮41.1 тэрбум бөгөөд энэ онд баруун гүүрний засварын ажилд Замын сангийн хөрөнгөөс ₮3.5 тэрбумыг зарцуулахаар баталжээ.

More From Author

2026-2027 оны хичээлийн жилд Улаанбаатарт нэг ангид суух хүүхдийн тоог 35-аас хэтрүүлэхгүй байх зорилго тавьжээ

Хилийн боомтуудын наймдугаар сард ажиллах хуваарь

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн