2026-2027 оны хичээлийн жилд Улаанбаатарт нэг ангид суух хүүхдийн тоог 35-аас хэтрүүлэхгүй байх зорилго тавьжээ

Боловсролын салбарын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болж байна. 

Энэ үеэр 2026-2027 оны хичээлийн жилд тавьсан зорилго, хэрэгжүүлэх ажлуудаа салбарын сайд нь товч танилцуулсан.

Нийслэлийн хувьд нэг ангид суралцах хүүхдийн тоо тулгамдсан асуудал болдог. Нэг ангид суух хүүхдийн тоо олон байснаар багшийн ачаалал, сурлагын чанар гээд дагалдах олон сөрөг нөлөө үүсдэг.

Улаанбаатар хотод 40-өөс дээш тооны сурагчтай 1,068 бүлэг байгаа аж. Тэгвэл ирж буй хичээлийн жилд нийслэлд нэг ангид суух хүүхдийн тоог 35-аас хэтрүүлэхгүй байх зорилго тавьснаа Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэллээ. 

Ингэхийн тулд хүүхэд цөөтэй байгаа цэцэрлэгт 1-2 дугаар ангийнхны хичээллүүлэх буюу хотхоны бага сургууль, сул суудалтай хувийн сургуулиудад улсын сургуулиас бүлгээр нь шилжүүлэн сургах гэх мэт зохицуулалтын арга хэмжээг авах гэж тайлбарлав.

More From Author

Эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхэд гэдэсний халдвараар өвчлөх магадлал 72% буурдаг

Туул гол дээгүүрх Зайсангийн баруун гүүрний хөдөлгөөнийг энэ сарын 7-ноос хаана

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн