Цонжин Кибер Боардинг Сургуулийн сурагчид вебсайт, AI шийдэл, цахим платформ бүтээж, сурсан мэдлэгээ бодит бүтээгдэхүүн болгож байна

Цонжин кибер боардинг сургуулийн сурагчид сурсан мэдлэгээ бодит бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, вебсайт, AI шийдэл, сургалтын цахим платформ, эрүүл мэндийн ухаалаг систем зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байна.

Тус сургуулийн сургалтын философи болох “Мэдье. Хэрэглэе. Үр шимийг нь хүртье” гэсэн зарчим нь сурагчдын мэдлэгийг зөвхөн дүн, шалгалтын оноогоор хэмжих бус, бодит хэрэглээнд нэвтрэх боломжтой шийдэл болгон хөгжүүлэхэд чиглэдэг.

Англи хэл, хятад хэл, программ хангамж, математик, график дизайн гэсэн гүнзгийрүүлсэн хичээлүүдийн нэгдмэл үр дүнд сурагчид өөрсдийн санааг судалгаа, туршилт, UI дизайн, код бичих, функц хөгжүүлэх, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэх зэрэг үе шаттай процессоор дамжуулан бодит бүтээгдэхүүн болгож байна.

Сурагчдын хөгжүүлсэн Cyber Math платформ нь математикийн хичээлийг илүү сонирхолтой, системтэй, тоглоомчилсон хэлбэрээр суралцах боломж бүрдүүлсэн цахим шийдэл юм. Уг платформд 400 гаруй бодлого, 40 гаруй хичээл, бодолтын заавар, тоглоомын хэсэг, үе шат ахих функц, ранк систем, ангийн систем, багшийн эрх, сурагчийн явц хянах боломж, даалгавар илгээх хэсэг, тэмцээн уралдаан зохион байгуулах функцууд багтжээ.

Cyber Math төсөл гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдөр сургалтын бодит хэрэглээнд нэвтэрч, сурагчдын өдөр тутмын суралцах үйл явцын нэг хэсэг болон хөгжиж байна.

Мөн Cyber Physics төсөл нь физикийн хичээлийг зөвхөн онолоор тайлбарлах бус, сурагчдад илүү ойлгомжтой, туршилттай, хэрэглээтэй байдлаар хүргэх зорилготой хэрэгжиж байна. Энэ хичээлийн жилд 11-р ангийн 15 сурагчийг хамруулсан баг багшийн чиглүүлэг дор физикийн ойлголтыг технологийн хэлбэрт оруулж, сурагчдад турших, ойлгох, хэрэглээтэй холбох боломжтой туслах систем болгон хөгжүүлж байна.

Wellbe+ төсөл нь боардинг сургуулийн 24 цагийн орчинд хүүхдийн эрүүл мэнд, сэтгэлзүй, өдөр тутмын дадлыг нэг системд төвлөрүүлсэн ухаалаг цахим шийдэл юм. Сурагчид ус уусан хэмжээгээ бүртгэх, эмчийн цаг захиалах, зовиураа урьдчилан илгээх, үзлэгийн түүхээ хадгалах, сэтгэлзүйн индексээ бүртгэх боломжтой. Энэхүү төсөл нь сургуулийн 200 гаруй сурагчийг хамруулж, бодит хэрэглээнд нэвтэрсэн байна.

Ийм төрлийн төслүүд нь сурагчдын ирээдүйн их сургууль, тэтгэлэг, мэргэжил сонголтод чухал давуу тал болдог. Учир нь олон улсын их, дээд сургуулиуд зөвхөн шалгалтын оноо харахаас гадна тухайн сурагч ямар асуудал олж харсан, ямар шийдэл боловсруулсан, багаар хэрхэн ажилласан, өөрийн санааг хэрхэн бодит бүтээгдэхүүн болгосныг анхаардаг болсон.

Сурагчид өөрсдийн хөгжүүлсэн вебсайт, систем, AI болон цахим шийдлүүдээ personal statement, recommendation letter, ярилцлага, CV, portfolio-д тусгах боломжтой. Энэ нь “би юу сурсан бэ?” гэхээс илүү “би сурсан мэдлэгээрээ ямар асуудал шийдэж, ямар үнэ цэн бүтээсэн бэ?” гэдгээ харуулах бодит туршлага болдог.

Тиймээс Цонжин Кибер Боардинг Сургуулийн төсөлд суурилсан сургалт нь сурагчдыг зөвхөн өнөөдрийн хичээлд бус, ирээдүйн их сургууль, тэтгэлэг, мэргэжил, олон улсын өрсөлдөөнд бэлтгэж байна.

Cyber Math, Cyber Physics, Wellbe+ зэрэг төслүүд нь сурагчдын CV дээр бичигдэх туршлага, personal statement-д өгүүлэх түүх, ярилцлагад тайлбарлах бодит амжилт болон үлдэх юм.

Цонжин Кибер Боардинг Сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн элсэлт үргэлжилж байна. Сургалтын хөтөлбөр, дотуур байр, элсэлтийн мэдээлэл авах бол сургалтын албатай холбогдоно уу.

Сургалтын албатай холбогдох: 7282-6060

 

More From Author

Монгол Улс энэ оны эхний долоон сард 142.6 сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортлов

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн