“БНХАУ-аас 1,000 тонн онгоцны түлш Замын-Үүдэд ирсэн. 3-4 хоногийн дараа дахин 2,000 тонн онгоцны түлш ирнэ”

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-аас шатахууны асуудлаарх ээлжит хэвлэлийн хурлыг өнөөдөр зохион байгууллаа. 

Манай улс импортлогчдоос энэ сард нийт 60,000 тонн автобензин авахаар захиалгаа өгч баталгаажуулсан. Ингэснээр наймдугаар сарын 1-10-нд 16,500 тонн АИ-2 автобензин улсын хилээр орж ирсэн гэв.

Өнөөдрийн байдлаар Толгойт өртөөнд 22, Рашаант өртөөнд 12, Эрдэнэт, Дарханд 10 буюу нийт 44 вагон АИ-92 шатахуун буулгаж байгааг тус яамнаас мэдээлэв. Агуулахад буусан АИ-92 автобензинийг Шатахуун Түгээх Станц(ШТС) руу тасралтгүй шуурхай түгээж байгааг хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.

Харин онгоцны түлш хэр хэмжээгээр авч байгааг сэтгүүлчид тодруулахад “Бүгд Найрамдах Хятад Ард Улс(БНХАУ)-аас 1,000 тонн онгоц түлш орж ирснийг Замын-Үүд суманд байрлах Сод Монголын агуулахад буулгасан. Үүнээс дөрвөн вагон цистерн онгоцны түлш Улаанбаатар өртөөнд Бямба гарагт авчирсан. Өчигдөр агуулах амарсан учраас буулгаагүй, өнөөдрөөс хэвийн ажиллаж байна. 

Онгоц түлшийг манай улс Оросын Холбооны Улс(ОХУ)-аас 100 хувь импортоор авдаг байсан ч тус улсын дотоод нөхцөл байдалтай холбоотойгоор 6-7 дугаар сард манай улсад бараг нийлүүлээгүй. Бага хэмжээний хоёр вагон онгоцны түлш орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор онгоцны түлшний эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр БНХАУ-тай долоодугаар сард 3,000 тонн онгоцны түлш авах хэлэлцээ хийсэн. Үүний 1,000 тонн нь ирсэн. 2,000 тонн нь үйлдвэрээс өнөөдөр хөдөлж байна. Энэхүү найман вагон онгоцны түлш нь Эрээн боомтод 3-4 хоногийн дараа ирэх хүлээлттэй байгаа” гэж Шуурхай штабаас хариуллаа.

More From Author

Японы рэгбигийн клубт тоглодог 26 настай Фижи тамирчин хэт халуун цаг агаарыг тэсвэрлэж чадалгүй нас баржээ

₮200 саяын шагналын сантай ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ орон даяар эхэллээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн