“Газрын тосны хайгуул хийж байж үйлдвэрээ түүхий эдээр хангана. Уг суурь ажлыг эсэргүүцэн турхирч мэдээллийн зөрүүтэй байдал үүсгэж байна”

Шууд дамжуулалт хийдэг нэр бүхий иргэд Дорнод аймгийн Матад суманд очиж газрын тосны хайгуулын ажлыг эсэргүүцэж байгаатай холбогдуулан Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга С.Түвшинбаяр дараах мэдээллийг өглөө. 

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 11 талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа аж. 

Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаагаа явуулж буй “Монголиа Фойсон Энержи” ХХК нь 2024 оны 10-р сард Засгийн Газрын 137-р тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулаад хоёр дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. Нийт найман жилийн хугацаанд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсан байна. 

Уг гэрээнийхээ дагуу газрын тосны хайгуулынхаа үйл ажиллагааг эхлээд явж байх үед шууд дамжуулалт хийдэг нэр бүхий хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж очсон байна. 2028 оны нэгдүгээр улиралдаа багтаад газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулах тул түүнийг түүхий эдээр хангах даалгавар аваад ажиллаж байна гэдгийг АМГТГ-аас онцлов. 

Газрын тосны хайгуул хийж байж дараа нь олборлолтоо явуулж үйлдвэрийнхээ түүхий эдийг дотоодоосоо хангана. Хайгуулын үйл ажиллагаа үндсэн суурь ажил. Иймд хууль, дүрэм журмынхаа хүрээнд явж буй уг суурь ажлыг эсэргүүцэн турхирч мэдээллийн зөрүүтэй байдал үүсгэж байгаад харамсалтай байгаагаа илэрхийлэв. 

More From Author

Ахлах ангийн 3 жил хүүхдийн дараагийн 10 жилийн замыг тодорхойлно

Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн