Манай улсад сард ₮1.1 саяас доош орлоготой 97.3 мянган өрх байгаа бол ₮5 саяас дээш орлоготой 224.9 мянган өрх байна

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2026 оны хоёрдугаар улирлын дүнгээр 2023 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 2.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 137.9 (4.8 хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 132.7 (4.6 хувь) мянган төгрөгөөр буурлаа.

Бодит орлогын бууралтыг төрлөөр задалж үзвэл, өмнөх оны мөн үеэс өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 131.5 (24.0 хувь) мянган төгрөгөөр, хөрөнгийн орлого 26.2 (39.7 хувь) мянган төгрөгөөр, мөнгөн бус орлого 17.4 (10.0 хувь) мянган төгрөгөөр буурсан нь бодит нийт орлого 4.8 хувиар буурахад нөлөөлсөн байна.

2026 оны хоёрдугаар улирлын байдлаар өрхийн голч нийт орлого 3.1 сая төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 288.6 (10.4 хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 21.6 (0.7 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ.

зураг
 

Нэг өрхийн сарын дундаж нийт орлого 3.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 191.3 (5.8 хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 6.5 (0.2 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөнгөн орлогыг авч үзвэл 3.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 191.3 (6.2 хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 1.8 (0.1 хувь) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн.

зураг
 

Мөнгөн орлогын бүтцээр задалж үзвэл:

  • мөнгөн орлогын 58.6 (1.9 сая) хувийг цалинтай хөдөлмөр эрхлэлтийн орлого,
  • 16.1 (529.2 мянга) хувийг өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого,
  • 21.8 (720.2 мянга) хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого,
  • 2.0 (65.3 мянга) хувийг бусдаас авсан бэлэг, тусламж, хандив, шилжүүлгийн орлого,
  • 1.5 (50.6 мянга) хувийг хөрөнгийн орлого тус тус бүрдүүлж байна.
зураг
 

Судалгааны 2026 оны 2 дугаар улирлын дүнгээр хамгийн бага орлоготой 20 хувийн өрхүүдийн сарын дундаж нийт орлого 2.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 1.6 дахин бага байна. Харин хамгийн их орлоготой 20 хувийн өрхүүдийн сарын дундаж нийт орлого 5.3 сая төгрөг нь улсын дунджаас 1.5 дахин, хамгийн бага орлоготой бүлгийн өрхүүдээс 2.5 дахин их байгаа юм.

Өрхүүдийг нийт орлогоор нь бүлэглэн авч үзэхэд:

  • 1.1 сая төгрөгөөс доош орлоготой өрх 97.3 (9.0 хувь) мянга,
  • 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 106.0 (9.8 хувь) мянга,
  • 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 124.4 (11.5 хувь) мянга,
  • 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 200.0 (18.5 хувь) мянга,
  • 3.0-4.0 сая төгрөгийн орлоготой өрх 173.0 (16.0 хувь) мянга,
  • 4.0-5.0 сая төгрөгийн орлоготой өрх 155.7 (14.4 хувь) мянга,
  • 5.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 224.9 (20.8 хувь) мянга байна.

Нийт орлогын бүлэг тус бүрээр өмнөх оны мөн үетэй харьцуулж үзвэл 1.1 сая төгрөгөөс доош орлоготой өрх 8.2 мянгаар, 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 13.6 мянгаар буурсан бол, 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 2.7 мянгаар, 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 8.1 мянгаар, 3.0-4.0 сая төгрөгийн орлоготой өрх 1.1 мянгаар, 4.0-5.0 сая төгрөгийн орлоготой өрх 21.0 мянгаар, 5.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 65.1 мянгаар нэмэгдсэн байна.

зураг
 

Улсын хэмжээнд 2026 оны 2 дугаар улирлын байдлаар сард 1.1 сая төгрөг хүртэлх орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 81.4 хувийг, 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 65.3 хувийг, 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 52.0 хувийг тус тус тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлж байгаа бөгөөд өрхийн мөнгөн орлогын хэмжээ нэмэгдэхийн хэрээр тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь буурч байна.

Нөгөөтээгүүр, өрхийн мөнгөн орлогын хэмжээ нэмэгдэхийн хэрээр цалинтай хөдөлмөр эрхлэлтийн орлогын эзлэх хувь өсөж байна. Тухайлбал, сард 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 46.8 хувийг, 4.0-5.0 сая төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 65.8 хувийг цалинтай хөдөлмөр эрхлэлтийн орлого бүрдүүлжээ.

Бодит зарлагын бууралтыг төрлөөр задалж үзвэл, өмнөх оны мөн үеэс хүнсний бус бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын зардал дунджаар 147.6 (7.8 хувь) мянган төгрөгөөр буурсан нь бодит зарлага 4.8 хувиар буурахад нөлөөлсөн байна.

Нэг өрхийн сарын дундаж нийт зарлага, оны үнээр 3.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 178.8 (5.8 хувь) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 117.7 (3.5 хувь) мянган төгрөгөөр буурсан байна.

Мөнгөн зарлагын авч үзвэл мөнгөн зарлага 3.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 178.8 (6.2 хувь) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 122.4 (3.8 хувь) мянган төгрөгөөр буурчээ.

Мөнгөн зарлагын бүтцээр задлан авч үзвэл мөнгөн зарлагын 72.5 (2.2 сая) хувийг хүнсний бус бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын зардал, 23.2 (713.7 мянга) хувийг хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтын зардал, 4.3 (131.7 мянга) хувийг шилжүүлгийн зардал эзэлсэн аж.

Өрхүүдийг нийт зарлагаар нь бүлэглэн авч үзэхэд 2026 оны 2 дугаар улиралд

  • 1.1 сая төгрөгөөс доош зарлагатай өрх 69.2 (6.4 хувь) мянга,
  • 1.1-1.6 сая төгрөгийн зарлагатай өрх 134.1 (12.4 хувь) мянга,
  • 1.6-2.1 сая төгрөгийн зарлагатай өрх 151.4 (14.0 хувь) мянга,
  • 2.1-3.0 сая төгрөгийн зарлагатай өрх 252.0 (23.3 хувь) мянга,
  • 3.0-4.0 сая төгрөгийн зарлагатай өрх 202.2 (18.7 хувь) мянга,
  • 4.0-5.0 сая төгрөгийн зарлагатай өрх 110.3 (10.2 хувь) мянга,
  • 5.0 сая төгрөгөөс дээш зарлагатай өрх 162.2 (15.0 хувь) мянган өрх байна.
зураг
 

More From Author

ФОТО: Сайн дурын залуусын нэгдэл Багшийн дээдийн нүхэн гарцыг соёлын орон зай болгон сэргээн засварлажээ

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулан “Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж” сэдвээр эрдэмтэд хуралдлаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн