ФОТО: Манай орны 500 гаруй зүйлд хамаарах 900 орчим “Эрвээхэйн ертөнц”-ийг танилцуулж байна

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей нь “Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенц”-ын талуудын 17 дугаар бага хурлын (COP17) хүрээнд “Эрвээхэйн ертөнц” түр үзэсгэлэнг өнөөдрөөс эхлэн нийтийн хүртээл болголоо.

Тус үзэсгэлэнгээр Монгол орны ховор болон хамгааллын ач холбогдол бүхий эрвээхэйн зүйлүүдийг онцлон олон нийтэд сурталчлах, байгаль хамгааллын чухлыг таниулах зорилготой юм.

Уг үзэсгэлэнд дэлхийн 13 орны болон манай орны 500 гаруй зүйлд хамаарах 900 орчим эрвээхэйг нэг дороос үзэх боломжтой.

Мөн эрвээхэйн амьдрах орчин, тархалт, онцлог болон амьдралын циклийн хөгжлийг танилцуулна. Хээрийн судалгааны хайгуулын цуглуулгаас эхлэн музейн ховор үзмэр болох хүртэлх сонирхолтой үйл явцыг дэлгэн харуулснаараа онцлог аж.

ФОТО

More From Author

Australian Smart School of Ulaanbaatar дунд сургуулийн элсэлт 97%-д хүрч, 2026–2027 оны хичээлийн жилээ угтахад бэлэн боллоо

НӨАТ: 50,185 баримтын сүүлийн гурван орон таарснаар ₮30,000-60,000 хожлоо

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн