Маргааш СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно

Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төв болон гол гудамж замуудын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн аж.

Үүнтэй холбогдуулан автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнөөдөр мэдээлэл өглөө.

Арванхоёрдугаар сарын 15-31-ний өдөр хүртэл 08:00-20:00 цагийн хооронд бүсчлэл хамаарахгүйгээр автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох юм байна. 

Маргааш СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно.

зураг
 

More From Author

“Alpha Gaming” баг PUBGM тоглоомын дэлхийн аваргын III байрт шалгарч, А.Бүрэнбаяр шилдэг тоглогчоор тодорлоо

“Нийслэлийн иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангана” гэж амлалаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн