“Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн 6 хүртэлх насны хүүхдээ асарч буй эцэг, эхэд цалинтай чөлөө олгоно”

Дархлаагаа дэмжиж томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс зөвлөж байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны аравдугаар сарын 29-ний 147-р тогтоолоор:

“2025.11.01-ний өдрөөс 2026.03.01-ний өдөр хүртэл томуу, томуу төст өвчнөөр өвдсөн зургаа хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсвэл гэрээр асарч байгаа ажил хөдөлмөр эрхэлдэг эх, эцэг, асран хамгаалагчид “Ажлын 5 хүртэлх хоног”-ийн цалинтай чөлөө олгоно. 

Ханиад, томууны үед дархлаагаа дэмжих зөвлөмж:

  • Бүтэн нойр авах
  • Гараа сайн угаах
  • Амны хаалт хэрэглэх
  • Дасгал хөдөлгөөн хийх
  • Чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Тогтмол агаар сэлгэлт хийх
  • Ажлын ачааллаа зөв тохируулах
  • Хамраа давсны уусмалаар угаах
  • С амин дэмтэй жимс, ногоо хэрэглэхийг тус тус зөвлөж байна. 
зураг
 

 

More From Author

Мессийг харж чадаагүйдээ бухимдсан Энэтхэгийн хөгжөөн дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэжээ

“Alpha Gaming” баг PUBGM тоглоомын дэлхийн аваргын III байрт шалгарч, А.Бүрэнбаяр шилдэг тоглогчоор тодорлоо

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн