Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна

Өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газарт танилцуулжээ.

Танилцуулгатай холбогдуулан

  • 2025-2026 оны өвлийн их ачааллын үед эрчим хүчний үйлдвэр, компаниудын тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангаж ажиллахыг Эрчим хүчний сайдад Б.Чойжилсүрэнд,
  • эрчим хүчний үйлдвэр, компаниуд болон нүүрсний уурхайнуудад өвлийн их ачааллын үед шаардагдах дизель түлшний нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд байлгах, дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд даалгасан байна.

Өвлийн оргил ачааллын үед дулааны цахилгаан станц, дулааны станцын нүүрсний аюулгүйн нөөцийг 15 хоногоор бүрдүүлэхээр ажиллаж байна. Станцуудын нүүрс дунджаар 14 хоног буюу 594 мян.тн, мазут 2,897 тн-ын нөөцтэй байна.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

More From Author

2026 оны эдийн засгийн төлөвийг танилцуулж байна

О.Цогтгэрэл: Дэд сайд нарыг томилох шийдвэрээ цуцлахыг шаардаж байна. Үгүй бол Засгийн газрыг огцруулах асуудал тавина

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн