АНУ-аас Монгол Улсын Зэвсэгт хүчинд барилгын цэргийн болон инженерийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын Элчин Сайдын Яам(ЭСЯ)-ны Цэргийн Бүлэг Монгол Улсын Зэвсэгт хүчинд барилгын цэргийн болон инженерийн тоног төхөөрөмж болох чиргүүлтэй ачааны хоёр машин, тэсрэх хэрэгслийн хайгуул, устгалын бүлгийн хэрэгслийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Арга хэмжээнд АНУ-ын ЭСЯ-ны Цэргийн бүлгийн дарга хошууч Андрью Адамс, Улстөрийн хэлтсийн дэд дарга Иэн Кроуфорд, МУ-ын ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтэс дарга хурандаа Д. Мягмаржав, Инженерийн хэлтсийн ахлах офицер Я. Ганбаяр нар оролцов.

Уг тоног төхөөрөмжийг АНУ-Монгол Улсын батлан хамгаалах хамтын ажиллагааны гэрээний дагуу нийлүүлж байгаа бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах чадавхыг дээшлүүлэх хүрээнд явуулж буй цуврал ажлын нэг хэсэг юм.

 

Эх сурвалж: АНУ-ын Элчин Сайдын Яам

More From Author

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв

“МИНИЙ ДЭЛГҮҮР” ХХК “Карьерын хөгжлийг дэмжигч шилдэг ажил олгогч”-оор шалгарав

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн