Улсын хэмжээнд 58.1 сая толгой мал тоологдож, өмнөх оноос 0.8 хувиар өсжээ

Улсын хэмжээнд 2025 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо. Малын тоо өмнөх оноос 445.1 мянган толгойгоор буюу 0.8 хувиар өссөн байна.

Малын тоог төрлөөр нь авч үзвэл:

  • Адуу 5.1 сая болж 9.5 хувиар өссөн
  • Үхэр 5.4 сая болж 7.2 хувиар өссөн
  • Тэмээ 501.3 мянга болж 4.3 хувиар өссөн
  • Хонь 23.9 сая болж 2.6 хувиар буурсан
  • Ямаа 23.2 сая болж 1.1 хувиар өсжээ.

2025 оны тооллогын урьдчилсан дүнгээр нийт мал сүрэгт:

  • Хонь 41.1 хувь
  • Ямаа 39.9 хувь
  • Үхэр 9.4 хувь
  • Адуу 8.8 хувь
  • Тэмээ 0.9 хувийг тус, тус эзэлж байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр тэргүүлсэн таван аймаг:

  1. Хөвсгөл аймаг 5.3 сая толгой мал
  2. Өвөрхангай аймаг 5.1 сая толгой мал
  3. Архангай аймаг 4.4 сая толгой мал
  4. Баянхонгор аймаг 4.2 сая толгой мал
  5. Төв аймаг 4.1 сая толгой мал тоолуулжээ.

 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

More From Author

Чилийн компаниуд лити олборлолтын аварга том аж ахуйн нэгжийг дундаасаа үүсгэн байгууллаа

Өмнөд Солонгосын сөрөг хүчний парламентын гишүүн гэргийн хамт тэргүүн хатагтай асанд авлига өгсөн хэрэгт буруудав

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн