Хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдсантай холбоотойгоор Бригадын генерал Р.Чингисийг ажлаас нь чөлөөлөв

Энэ сарын 23-ны орой хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.

Уг явдалтай холбогдуулан Ерөнхий сайдын зүгээс Хууль зүй, дотоод хэргийн болон Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж дотоодын цэргийн ангиудад газар дээр нь шалгалт хийж хууль болоод дүрэм зөрчсөн этгээдүүдэд хатуу арга хэмжээ авч ажиллах үүрэг өгөөд байв.

Тус ажлын хэсгийн дүгнэлт гарсныг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрбээр энэ талаар “Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу дотоодын цэргийн анги, салбарын үйл ажиллагаа, хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмүүдийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны А/176 дугаар тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн санал, дүгнэлт гарлаа.

Дээрх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн дагуу Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис, Дотоодын цэргийн 5 дугаар ангийн захирагч Д.Манлайбаатар, мөн ангийн захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга Д.Отгонбаатар нарыг үүрэгт ажлаас чөлөөллөө” гэжээ.

зураг
 

 

 

More From Author

МАК Цемент ХХК 2025 онд 1 сая тонн цемент үйлдвэрлэлээ

2025 он Ройтерсийн гэрэл зурагт

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн