“Controlez” буюу Б.Өнөдэлгэр The Huns Esports багт албан ёсоор нэгдлээ

Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын The Huns Esports баг “controlez” буюу Б.Өнөдэлгэрийг эгнээндээ нэгтгэснээ өнөөдөр (2026.01.06) албан ёсоор зарлалаа.

Б.Өнөдэлгэр нь 2025 оны аравдугаар сард М.Азбаяр буюу “Senzu”-г сэлгээнд суулгах хугацаанд The MongolZ багт нэгдэж, хоёр сарын дотор өндөр зэрэглэлийн гурван тэмцээний шөвгийн наймд шалгарсан амжилт үзүүлсэн билээ.

Өдгөө 28 настай Б.Өнөдэлгэрийн хувьд 2017 оноос хойш CS2 тоглоомын мэргэжлийн түвшинд өрсөлдөж байгаа бөгөөд Chinggis Warriors багийн ахлагчийн хувиар өнгөрсөн оны зургаадугаар сард зохиогдсон BLAST.tv Austin Major-2025 буюу дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан туршлагатай юм.

The Huns Esports багийн бүрэлдэхүүн:

  • “nin9” буюу Г.Есөнтөмөр,
  • “Bart4k” буюу Б.Баатархүү,
  • “xerolte” Э.Мөнхтогтох,
  • “skOR” буюу Б.Тэнгис
  • “controlez” буюу Б.Өнөдэлгэр
The Huns Esports баг Унгарын Будапешт хотод 2025 оны 12 дугаар сард зохиогдсон дэлхийн аваргад оролцож, анх удаа мажор хүч үзсэн. Шинэ оны босгон дээр тус багийн залуухан од “cobrazera” буюу У.Анарбилэг The MongolZ багт нэгдэж буйг албан ёсоор зарлаж байв.

More From Author

Сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх хувь хэмжээ нэмэгдээгүй болохыг мэдэгдэв

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор олон улсын нээлттэй санал авах хүсэлтийг энэ сарын 9-нд зарлахаар болжээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн