Т.Даваадалай: Соёлын төв өргөөг буулгахгүй засвар хийж хүчитгэх талаар судалж, танилцуулах үүрэг даалгавар өгсөн

Соёлын төв өргөөг буулгахгүй засвар хийж хүчитгэх талаар судалж, танилцуулах үүрэг даалгавар өгсөн талаар НЗД-ын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай дараах мэдээллийг өнөөдөр өглөө. 

Соёлын төв өргөө нь 1988 онд баригдсанаасаа хойш их засвар, хүчитгэх ажлууд хийгдээгүй нь улмаас бүх шугам хоолой нь хуучирч муудсан, зоорины В1 давхарт ус дүүрдэг, дулаан алдагдал ихтэй, цахилгааны осол, лифт нь унахад бэлэн болчихсон байгаа аж. 

Улаанбаатар хотын захирагч өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр 150,000 мкв талбайтай, гурван блок бүхий Улаанбаатар хотын түүхийн дурсгал болсон Соёлын төв өргөөг засвар хийх хүчитгэн, насжилт ямар байгаа талаар судалж, танилцуулах үүрэг даалгаврыг чиглэлийн дагуу НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалайд үүрэг болгосон байна. 

Иймд СТӨ-ний барилгыг мэргэжлийн байгууллагуудаар судлуулахаар ажиллаж байгаа бөгөөд удахгүй судалгаагаа танилцуулна гэв.

Өнгөрсөн онд нийслэлийн төсвөөр 3.6 тэрбум төгрөгөөр СТӨ-ний лифт болон үүдний хэсэгт засвар хийж, цахилгааныг аюулгүй болгосон байна. 2026 оны нийслэлийн төсвийн 3.6 тэрбум төгрөгөөр дулааны шугам сүлжээг нь засварлах аж. 

Соёлын төв өргөөний барилгыг нурааж, хоёр блок бүхий 50 давхар барилга барих төслийг боловсруулж, саналыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайд өгсөн талаарх дараах албан бичиг НЗДТГ-ын сайтад байршаад байсан юм. 

зураг
 
Соёлын төв өргөө 2026.01.06

 

 

More From Author

Монгол Улсын аялал жуулчлалын орлого өмнөх оноос 15%-иар өсөж, жуулчдын урсгалаа амжилттай сэргээсэн 20 орны нэг болжээ

Булган аймгийн Засаг дарга асан Б.Ариун-Эрдэнийн хүү А.Сүхбат мэргэжлийн сүмод элслээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн