Гаалийн Ерөнхий Газрын даргаар П.Дэлгэрнаран томилогдлоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-ын даргаар П.Дэлгэрнаранг томилсон байна. 

Пүрвээгийн Дэлгэрнаран нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 62 настай. Улсад 38  дахь жилдээ ажиллаж байна.

Боловсрол:

  • 1989 онд ЗХУ-ын Москвагийн Цэргийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр
  • 1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

  • 1989-1990 онд Талх чихэр үйлдвэрийн хорооны дарга
  • 1990-1991 онд Улаанбаатар хотын Хөдөлмөрч залуучуудын эвлэлийн дэд дарга
  • 1991-1993 онд Улаанбаатар хотын Залуучуудын холбооны дарга
  • 1993-1995 онд Хүн ам, бодлого хөгжлийн яаманд ахлах түшмэл
  • 1995-1997 онд Улсын Их Хурал дахь намын бүлэгт зөвлөх
  • 1997-1999 онд “Прогоноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1999-2000 онд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал
  • 2000-2003 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга
  • 2003-2005 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч
  • 2007-2012 онд “Автобус 3” компанийн захирал
  • 2012-2013 онд Автотээврийн газрын дарга
  • 2012-2020 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захирлын зөвлөх
  • 2020-2025 онд Сонгуулийн Ерөнхий Хорооны даргаар ажилласан.

More From Author

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор олон улсын нээлттэй санал авах хүсэлтийг энэ сарын 9-нд зарлахаар болжээ

Олимпын аварга латви тамирчин “Ulaanbaatar MMC Energy”-д зүтгэнэ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн