СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Nan сүүн тэжээл худалдан авч, хүүхдэдээ өгөхгүй байхыг анхаарна уу

зураг
 

Эрүүл Мэндийн Яам /ЭМЯ/-наас дараах СЭРЭМЖЛҮҮЛГИЙГ гаргасан байна. 

“NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

“NESTLÉ” групп компаниас нялхсын сүүн тэжээлийн зарим бүтээгдэхүүнд Bacillus cereus нянгийн цереулид хэмээх хорт бодис агуулагдах эрсдэлтэй байж болзошгүй гэж үзсэн байна.

Үүнтэй холбогдуулан тус компаниас 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу Монгол Улсын зах зээлд нийлүүлэгдсэн нялх хүүхдийн 4 нэр төрлийн сүүн тэжээлийн тодорхой тооны бүтээгдэхүүнийг сайн дурын үндсэн дээр зах зээлээс эргүүлэн татах арга хэмжээг авсан. Үүнд:

  • NAN 1 OPTIPRO
  • NAN Supreme
  • NAN 2 OPTIPRO
  • PreNAN гэсэн нэр төрлийн нялхсын сүүн тэжээлийг эргүүлэн татжээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн улс, оронд дээрх бүтээгдэхүүнтэй холбоотой хүнсний хордлогын тохиолдол бүртгэгдээгүй байна.

More From Author

ЦЕГ: Үнэт чулууны сугалааны шууд дамжуулалтыг үзэж, сугалаанд оролцоод 32 сая төгрөг залилуулжээ

2025 онд 66.7 мянган тонн жимс, самар импортолсон нь өмнөх жилээсээ 25.8 хувь өссөн үзүүлэлт болов

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн