Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийг зургаадугаар сарын 21-нд зохион байгуулахаар болжээ

Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдөр (2026.01.08)-ийн хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь“-ийг баталсан байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.” гэж заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийг 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулна.

 Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарьтай танилцана уу.

More From Author

Ч.Ундрам: Караокед нэг дуу хэдэн удаа явснаас шалтгаалан уран бүтээлчдэд орлогын тодорхой хувийг өгдөг системийг нэвтрүүлнэ

Д.Мөнх-Эрдэнэ: СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой этгээд ямар үндэслэлээр сул чөлөөтэй явсан бэ гэдгийг шалгана

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн