Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнг зүүн өвдөгний бэртэл нь зовоож байна

Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн энэ Ням гарагт болно.

Өвлийн үзүүлэх тэмцээний үеэр зүүн өвдгөндөө бэртэл авсан ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн өчигдөр бэлтгэлээс чөлөө авсан аж. Энэ талаар Тацүнами ояката сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна.

Их аваргын зүүн өвдөгний ард үений шингэн хурсан тул бэлтгэлд оролцож чадаагүй юм.

Тэрбээр өвлийн үзүүлэх тэмцээний үеэр зүүн өвдгөндөө боолт зүүсэн нь олны анхаарлыг татсан. Сэтгүүлчид энэ сарын 3-нд өөр дэвжээтэй хамтарсан бэлтгэл хийснийх нь дараа аваргаас тодруулахад “Бүх зүйл хэвийн байгаа. Эмч нар зөвлөсөн тул зүүн өвдгөндөө боолт зүүсэн” гэж байв.

Харин Тацүнами шавийнхаа талаар “Түүний өвдгөнд менискийн урагдал илэрсэн. Тиймээс бэлтгэл хийхэд өвдгөнд шингэн хурж, өвдөлт мэдрэгдэж байгаа. Одоогоор ноцтой гэмтэл биш ч амралт хэрэгтэй гэж үзсэн. Хэдийгээр барилдахад 100 хувь биш байгаа ч нэгдүгээр сарын тэмцээнийг өнжөөсэй гэж хүсэхгүй байна” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: Hochi news

 

More From Author

Энэ сарын 11-13-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

Парисын Их Дуулгад Монголын 15 жүдоч өрсөлдөнө

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн