М.Болдбаатар: Дубай руу туршлага судлахаар явсан. Аяллыг нийслэлээс зохион байгуулсан

Нийслэлийн Татварын Газар болон дүүргийн татварын хэлтсийнхэн ажлаа тасалж, Дубай явцгаасан нь олон нийтийн анхаарлыг татсан.

Ингэж явсан албан тушаалтнуудыг чөлөөлөхийг Ерөнхий сайд үүрэг болгосон. Гэхдээ одоогоор Дубайг зорьсон хүмүүсийн зардал хаанаас гарав гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

Өнөөдөр НТГ-ын дарга М.Болдбаатар Дубайгаас Улаанбаатарт ирэх үед нь хэвлэлийнхэн тодруулга авсныг хүргэе.

– Та бүхний аяллыг хаанаас зохион байгуулсан бэ?

– Нийслэлээс зохион байгуулснаар яваад ирж байгаа. Зардал, санхүүжилт нь нийслэлээс гарах байх. Бид бол Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг. Энэ утгаараа ирсэн. Шууд удирдлага нь учраас би дүүргийнхээ дарга нарт чөлөөг нь өгсөн. Би өөрөө ерөнхий газрынхаа даргад мэдэгдсэн.

– Хэдэн хүн явсан бэ?

– Манай байгууллагын, миний ажлын хүрээнд байдаг хүмүүс явсан. Миний хувьд хариуцлагаа хүлээнэ. Залуусын маань хувьд бол амьдралд нь их нөлөөтэй шүү дээ.

– Ямар зорилгоор Дубай руу явсан бэ?

– Дубай руу туршлага судлах байдлаар явсан. Төсвийн орлогын талаар бид зөндөө юм үзэж харлаа. 20-хон жилийн дотор их хөгжсөн байна. Тэр утгаар нь харж, туршлага судлах гэж явсан.

– Нийслэлийн төсвөөс та бүхний зардал гарсан гэсэн үг үү. Зардал хаанаас гарсныг тодорхой хэлнэ үү?

– Нийслэлийн төсвөөс гэж би хэлээгүй. Аяллыг зохион байгуулахад нийслэлээс оролцсон л гэж хэлсэн.

 

Мэдээллийг newswire.mn шууд дамжуулан хүргэлээ.

More From Author

Украины дронуудын учруулсан хохирлын хэмжээ фронтын шугамд шинээр ирж байгаа Оросын цэргүүдийн тооноос давсан гэнэ

Венесуэлийн газрын тосыг тээвэрлэгч тав дахь хөлгийг олзолж авснаа АНУ-ын эрх баригчид мэдээлжээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн