Шүүх хурлыг энэ сарын 22-нд товлож, Ц.Дагвадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэв

32 настай эмэгтэй болон 16 настай охины амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Дагвадорж нарын хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо. 

Урьдчилсан хэлэлцүүлгээс Ц.Дагвадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ, Х.Энхсайханд авсан хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүх хуралдааныг 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цагт товлосон байна. 

 

More From Author

“Хүүхдүүд тоглоомдоо улайраад осгох, хөлдөх нь бий учир 15-20 минут тутамд дулаацуулж байх хэрэгтэй”

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойн барилдаанд зодоглох БӨХЧҮҮД

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн