Киришима Б.Лхагвасүрэн тэргүүтэй гурван бөх башёг тэргүүлж байна

Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Энэ өдөр нэг ч унаагүй тэргүүлэгчдээс Киришима Б.Лхагвасүрэн, Ошома П.Дэлгэрбаяр, Аби нар өрсөлдөгчөө давж, 4:0 амжилтаар башёг өнгөлж буй.

Харин ёкозүна Оносато маэгаширагийн тэргүүн бөх Ёшинофүжид хоёр тэмцээн дараалан ялагдлаа.

Мөн өнгөрсөн тэмцээний түрүү бөх Аонишики Оход дийлдсэн бол озеки Котозакүра, Украины Шиши, Монголын Асахакүрьюү Р.Жамъяантогтох нар өрсөлдөгчөө барсангүй.

Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн Үраг давснаар гурав дахь ялалтаа байгуулсан.

Энэ жил 25 настай комүсүби Охогийн хувьд алдарт их аварга Тайхогийн ач гэдгээрээ олонд танигдсан нэгэн. Тэрбээр Аонишикитэй тав барилдаж хоёрт нь ялсан үзүүлэлттэй боллоо. Түүнчлэн озеки болон түүнээс дээш цолтой бөхчүүдийг ялсан тоо нь 10-т хүрсэн байна.

More From Author

Хотын дарга Английн “Fulham” багт шилжүүлсэн төлбөрийн талаар тайлбар өгөв

Хуурамч дугаартай 549 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн