Нийтийн тээврийн системийн шинэчлэлтийг шөнийн цагаар гүйцэтгэнэ гэж мэдэгдлээ

Нийтийн тээврийн системийн шинэчлэлтийг нэгдүгээр сарын 18-н буюу энэ долоо хоногийн Ням гарагийн шөнө 01:00-05:00 цагийн хооронд хийх гэж байна.

Шинэчлэлтийн ажил хийх явцад системд алдаа заах, уг хугацааны дараа төлбөр тооцоо хийх, чиглэл маршрутын мэдээлэл авах, карт цэнэглэх, худалдан авах зэрэг үйлчилгээнд асуудал үүсэж болзошгүй тул зорчигч нар хүлээцтэй хандан жолооч, шалгагч нартай хамтран ажиллахыг хүсье.

Заасан хугацаанд системийн шинэчлэлтээ дуусгаж асуудал үүсгэхгүй байхын төлөө хичээн ажиллах болно гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдэгдэв.

Одоогоос арав гаруй жилийн өмнө 2015 онд нийтийн тээврийн автобусны мөнгө хураагч буюу иргэдийн хэлж заншсанаар кондукторыг халж, иргэд Umoney картаар төлбөрөө төлдөг болсон билээ. Уг системийг энэ удаад шинэчлэх гэж байгаа бололтой.

More From Author

“Хямд нислэгийн тийзийн захиалга авна” гэх зард итгэн хоёр иргэн мөнгө шилжүүлж, залилуулсныг сэрэмжлүүлэв

Хотын дарга Английн “Fulham” багт шилжүүлсэн төлбөрийн талаар тайлбар өгөв

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн