Ерөнхий сайд Г.Занданшатар МҮОНТВ-ээр маргааш буюу 2026 оны нэгдүгээр сарын 17-нд олон нийттэй шууд ярилцах гэж байна.
Ерөнхий сайдаас асуух асуулт, саналыг өнгөрсөн Мягмар гарагаас авч эхэлсэн. Өнөөдрийн /2026.01.16/ 15:00 цагийн байдлаар нийт 9,139 асуулт, санал ирүүлжээ. Тодруулбал:
- И-Монголиагаар 8,303,
- D-Gov сайтаар 774,
- 11-11 төвд 62 асуулт, санал тус тус ирсэн байна.
“Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлага маргааш /2026.1.17/ 17:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд МҮОНТВ шууд дамжуулна.
Та санал, асуултаа И-Монголиа, D-gov сайт болон “11-11” утсаар илгээгээрэй.