KFC брэндийн тамирчин ОУХМастер П.Мөрөн авто спортын дэлхийн шилдгүүдийн тулаан болох ДАКАР РАЛЛИ 2026 уралдаанд хоёр дахь удаагаа амжилттай оролцож, эх орондоо ирлээ.
Тодруулбал П.Мөрөн нь 14 хоногийн хугацаанд нийт 8,000 км зам туулж, мотоциклын төрөлд өрсөлдсөн 115 тамирчнаас General ангилалд 29-р байр, Rally2 ангилалд 19-р байрыг тус тус эзэлж, Монголын авто спортын түүхэнд бахархалтай амжилт үзүүлээд байна.
Тэрээр олон улсын тавцанд өндөр амжилт тогтмол гаргаж ирсэн шилдэг тамирчин бөгөөд “Silk Way Rally” уралдааны гурван удаагийн аварга, “Asian Motocross” тэмцээний хүрэл медальт, “Mongolian Motocross/Enduro Rally Championship”-ын долоон удаагийн аварга юм. Мөн “Russian EM Championship” болон “Baja Mongolia” уралдаанд есөн удаа түрүүлсэн арвин туршлагатай тамирчин билээ.
KFC брэнд тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд нийгмийн сайн сайханд чиглэсэн олон санаачилгыг хэрэгжүүлэн, эрүүл мэнд, боловсрол, спортын олон салбарт ивээн тэтгэлэг үзүүлж, Монгол залуусын дэлхийн тавцанд гарах боломжийг дэмжсээр ирсэн.
ДАКАР РАЛЛИ 2026 уралдаанд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон ОУХМастер П.Мөрөн болон түүний багийн хамт олонд халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.