ЦЕГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан борлуулдаг олны танил иргэнийг баривчилсан

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан борлуулдаг олны танил иргэнийг баривчилсан талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв. 

Тухайн этгээд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт “pinaca” гэх нэршилтэй 300 мл бодисыг биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Тодруулбал 900 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явсан олны танил иргэнийг баривчилжээ. 

More From Author

ИНЖЕНЕР: “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн дөрөвдүгээр зуухны засварын ажил дуусаж байгаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн