ФОТО: “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам эхэллээ

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам энэ сарын 24, 25-нд Дундговь аймгийн Мандалговь хотноо болж байна. 

Тус наадмын үеэр тэмээн харваа, эмнэг тэмээний туйлаан, тэмээтэй буухиа, тэмээн поло тэмцээн, шилмэл буур, шилмэл ингэ, сайхан тэмээтэй ганган хос шалгаруулж, шагай шүүрэх тэмцээнийг найман төрөлд зохион байгуулах аж. 

Өвлийн их наадам, улсын тэмээчдийн V зөвлөгөөнд Улаанбаатараас зорин ирэх иргэдэд автобус үнэ төлбөргүй үйлчилж байна.

Тодруулбал Улаанбаатар-Мандалговь чиглэлд 2026 оны нэгдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд ҮНЭГҮЙ автобус үйлчилнэ гэдгийг Дундговь аймаг Засаг даргын Тамгын газраас мэдээлсэн.

Өчигдөр​​​​ 2026.01.23

  •  Драгон терминал
  •  7792 УКМ улсын дугаартай автобус
  •  15:00 цагаас

Өнөөдөр 2026.01.24

  • Тэнгэр Плаза, Драгон терминал
  •  3342 УКМ, 5315 УКМ улсын дугаартай автобус
  •  Өглөө 07:00 цагаас

Улсын тэмээчдийн V зөвлөгөөнд Монголын хамгийн өндөр тэмээтэй оролцогч иржээ. 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн иргэн, сумын аварга малчин Хүүгээгийн Оргодолын “Өндөр улаан” хэмээх атан тэмээ аж. 

ФОТО:

More From Author

Германы хэвлэлүүд АНУ-ын хил хамгаалалтын албан тушаалтны “Нацист” хэв маягийг онцлов

ИНЖЕНЕР: “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн дөрөвдүгээр зуухны засварын ажил дуусаж байгаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн