ОБЕГ: Он гарснаас хойш мөс цөмөрсөн зургаан удаагийн дуудлага бүртгэгдээд байна

Он гарсаар улсын хэмжээнд нэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зургаан удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдсэнийг Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас мэдээлэв.

Үүнээс

  • Хөвсгөл аймагт дөрөв,
  • Дархан-Уул аймагт нэг,
  • нийслэлийн Багануур дүүрэгт нэг тохиолдол гарсан байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

More From Author

2025 онд манай улс Вьетнам руу 100 тонн ямааны мах экспортолжээ

ФОТО: Эртний нүүдэлчдийн соёлыг шингээсэн “Милан – Кортина 2026” өвлийн олимпын Монголын багийн ёслолын хувцас

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн