Сар шинийн баярт зориулсан ахмадын барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ

Сар шинийн баярт зориулсан өсвөрийн болон ахмадын бөхийн барилдаан өнөөдөр Монгол Бөхийн Өргөө (МБӨ)-д боллоо.

Ахмадын барилдаанд дархан аварга А.Сүхбат, улсын начин Л.Цэвээн, Д.Цогзолдорж тэргүүтэй улс, аймгийн цолтой 50-аас дээш насны 21 бөх зодоглосон юм.

Улмаар дархан аварга А.Сүхбат аймгийн арслан Ч.Эрдэнэчулуунаар зургаа давж, сар шинийн барилдаанд түрүүлэв. Их шөвөгт аймгийн начин Б.Пүрэвсүрэн үлджээ.

Энэ барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин Л.Цэвээн зодоглосон нь хамгийн ахмад бөх байв. Тэрбээр ирэх аравдугаар сард 70 нас хүрэх юм.

Өсвөрийн барилдааны 15-16 насны ангилалд Увс аймгийн Тэс сумын залуу бөх А.Баяржавхлан түрүүлсэн бол 13-14 насны ангилалд Г.Түвшинтогтох, 11-12 насны ангилалд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Х.Мөнхбаатар нар өнгөлжээ.

ФОТО

More From Author

ФОТО: Дархан аварга А.Сүхбатын хүү С.Төрхур сар шинийн өсвөрийн барилдаанд зодоглов

Монгол Улс 2025 оны авлигын төсөөллийн индексээр 31 оноо авсан нь сүүлийн 10 жилийн хамгийн муу үзүүлэлт болов

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн