ФОТО: Дархан аварга А.Сүхбатын хүү С.Төрхур сар шинийн өсвөрийн барилдаанд зодоглов

Өнөөдөр Монгол Бөхийн Өргөө (МБӨ)-д Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн өсвөрийн болон ахмадын бөхийн барилдаан болж байна.

Өсвөр бөхийн барилдаан гурван нас буюу 11-12, 13-14, 15-16 насны ангиллаар зохион байгуулагдсан бол ахмад бөхчүүдийн барилдаанд +50 насныхан зодоглосон юм. 

Ахмадуудын барилдаанд Дархан аварга А.Сүхбат, улсын начин Л.Цэвээн, Д.Цогзолдорж нар зодоглож буй. 

Тэгвэл өсвөрийн 15-аас 16 насны ангилалд Дархан аварга А.Сүхбатын хүү С.Төрхур зодоглов. Тэрбээр хоёр даваад гурвын даваанд Сэлэнгэ аймгийн Орхон сумын харьяат Б.Тэмүүжинд өвдөг шорооджээ.

Аваргын хүү өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өсвөрийн жүдогийн аварга шалгаруулах тэмцээний дунд насны ангилалд хөвгүүдийн +73 кг-ын жинд түрүүлж байсан юм. Түүний жүдогийн багш нь Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг билээ.

ФОТО

More From Author

Тулсан үед туслах KAOS-ийн шийдлүүд

Сар шинийн баярт зориулсан ахмадын барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн