ТИНО супер апп Зүүн Өмнөд Азийн GrabMaps компанитай стратегийн түншлэл эхлүүллээ

зураг
 

Тино супер апп нь Зүүн Өмнөд Азийн тэргүүлэх супер апп болох GrabMaps-тай стратеги болон технологийн хамтын ажиллагааны гэрээг байгуулж, олон улсад батлагдсан газрын зураг боловсруулах инновацыг Монголд нутагшуулахаар боллоо.

Түншлэлийн үр дүнд “Тэсо Инвестмэнт”-ийн хөгжүүлж буй ТИНО супер аппликейшн GrabMaps-ийн дэд бүтэц болох дэвшилтэт байршил тогтоох системтэй нэгтгэгдэж, газрын зураг дутмаг бүсийн хаягийн бүртгэл, чиглэлийн нарийвчлал, үйлчилгээний хүртээмжийг шинэ шатанд гаргах боломж бүрдэнэ.

Grab компани нь унаа дуудлага, хүргэлтийн үйлчилгээг дэмжих зорилгоор GrabMaps технологийг бүтээсэн бөгөөд өнөөдөр Зүүн Өмнөд Азийн 8 улс, 800 гаруй хотод өргөн ашиглагдаж байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад такси, хүргэлтийн үйлчилгээ, аялал жуулчлал болон цахим худалдааны салбарт шинэ боломж нээж, хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралыг илүү ухаалаг, хялбар болгоход хувь нэмэр оруулах юм.

зураг
 

ТИНО супер апп дараах үйлчилгээнүүд санал болгож байна.

  • Tino Store – Ухаалаг хөргүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авах
  • Tino Charge – Түрээсийн power bank
  • Tino Pay – Шуурхай болон уян хатан төлбөрийн шийдэл
  • Tino Grocery – 24/7 хүнс, өргөн хэрэглээний бараа захиалах
  • Tino Trip – Аялал, тасалбар, e-SIM зэрэг үйлчилгээ
  • Tino AI – Хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээ
  • Tino Education – Ном болон боловсролын үйлчилгээ
  • Tino Portal – Тасалбар захиалах платформ

Үүгээр зогсохгүй хэрэглэгчдийн амьдралд илүү хэрэгцээтэй шинэ үйлчилгээнүүдийг үе шаттайгаар нэмэн хөгжүүлж Монголын анхны цогц супер апп-ыг бүрэн хэмжээнд танилцуулах болно. 

Дэлгэрэнгүй мэдээллийг Tino хуудаснаас аваарай. 

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

More From Author

Өргөдлийн байнгын хороо ҮХХ борлуулахад төлдөг 2%-ийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар стратегийн ач холбогдолтой орд эзэмшигчидтэй уулзжээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн