Яагаад бид эрсдэлийг буруу тооцдог вэ?

Монголд нас баралт тутмын нэг хорт хавдраас үүдэлтэй байна.

2024 оны нэгдүгээр сарын 24-ний өглөө Улаанбаатарчуудын ой тойнд галт тамгаар тамгалагдсан сэтгэл сэртхийлгэм өглөө байв. Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 60 тонн шингэрүүлсэн хий ачиж явсан ачааны машин, суудлын тэрэгтэй  мөргөлдөж хүчтэй дэлбэрэлтийн улмаас 7 хүн амь эрсдэж, 10 гаруй хүн бэртэл авлаа. Зэргэлдээх орон сууцны цонх хага үсэрч, галд автав. 600 гаруй гал сөнөөгч 100 машин, механизм галыг унтраахаар уйгагүй тэмцэхийг улс даяараа сэтгэл түгшин харсан нь саяхан.

Энэхүү гэнэтийн, сэтгэл өвтгөм, хэн бүхний нүдэнд ил болсон үйл явдлын улмаас хэдэн долоо хоногийн турш эрсдэлийн талаар нийгмийн хэлэлцүүлэг өрнөж, болгоомжлол үлдээсэн билээ. Гэхдээ энэ түүхийг эргэн сөхсөнөөрөө илт нүдэнд харагдах эрсдэлийг биш чимээгүй, аажмаар бидний амьдралд нэвтэрдэг ч илүү аюултай эрсдэлийг сануулахыг зорилоо.

Анхаарал татам цөөнх ба анзаарагдамгүй олонх

Хэрэв нүдээ аниад амьдралдаа тохиож болох хамгийн том эрсдэлийг төсөөлдөө гэвэл маск зүүж, биеэ бүрэн халхалсан цар тахлын үеийн халдваргүйжүүлэлтийн ажилтан эсвэл хангинах аюулын дохио, дүрэлзэх гал хамгийн түрүүнд төсөөлөгдөх биз. Тэгвэл түгээмэл гэж итгэдэг эрсдэлүүдийг дараах байдлаар харьцуулъя:

Монголд жилд дунджаар:

  • 3,500 галын дуудлага ирдэг
  • 4,000 орчим хүн автомашины ослоор гэмтдэг
  • 8,000 гаруй хүн хорт хавдраар оношлогддог бөгөөд
  • Өнгөрсөн онд 4,700 гаруй хүн хорт хавдраар нас барсан байна.

Харин дэлхий нийтийг цочроон 2 жил гаруй үргэлжилсэн КОВИД-19 цар тахал хавдраас хоёр дахин цөөн буюу 2,000 орчим хүний алтан амийг авчээ.

Харамсалтай нь бидний тархин дахь эрсдэлийн шинжээч чанга, тодоор ой тойнд буух аюулд хэт анхаарах атлаа тохиолдох хамгийн өндөр магадлалтай хорт хавдартай нүүр тулж, химийн эмчилгээнд ээлжээ хүлээн суухыг зөвхөн киноны үзэгдэл гэж төсөөлсөөр.

зураг
 

Бидний тархи яагаад эрсдэлийг буруу тооцдог вэ?

Байгалийн шалгарлын алдаа: Түүхийн дийлэнх хэсэгт 40-өөс урт насалдаггүй байсан бидний өвөг дээдэст архаг өвчнөөс эмээх шаардлага байсангүй. Харин гэмтэл бэртэл, араатны хоол болохоос хамгаалах гол зорилго байв. Тиймээс ч илт, ойрын хугацаанд үр дагавар нь мэдрэгдэх эрсдэлд илүү өндөр ач холбогдол өгдөг болон хөгжжээ.

Өрөөсгөл өөдрөг үзэл: Нобелийн шагналт Даниел Кахнеманий бичсэнээр бидэнд өөрийгөө бусдаас илүү азтай гэх итгэл давамгайлдаг бөгөөд муу зүйл холуур тойрно гэж итгэдэг. Мөрийтэй тоглоомд хорхойтогчид өөрийгөө бусдаас илүү азтай гэдэгт бат итгэдэг бол санхүүгийн шинжээч нар хувьцааны ханш хаашаа хөдлөхийг итгэлтэй таамагладаг, барилгын компаниуд төсөл хэрэгжих хугацааг ихэвчлэн бодитоос нь богиноор тооцдог. Гэвч амьдрал дээр мөрийтэй тоглоомоос казиногийн эзэн л хожиж, санхүүчид жирийн оюутнаас илүүгүй ашиг хүртэж, барилга дараа улиралдаа л чадан ядан ашиглалтад ордог билээ.

Мэдээллийн төөрөгдөл: Телевиз, мэдээллийн хэрэгслээр гэнэтийн цочирдом үйл явдлуудыг өндөр нягтралтай дүрс, дуутайгаар байнга мэдээлэх нь эдгээр нэн ховор цочирдом үйл явдал ойр, ойрхон давтагдаад байгаа мэт төсөөлөл өгнө.

Байгалын алдааг залруулсан хамгаалалт

Нийтлэлийн эхэнд дурдсанчлан анхаарал татсан дэлбэрэлт, ослоос илүүтэй чимээгүй эрсдэлүүд хамгийн их хохирол дагуулж байна. Гэвч тархи маань арифметикт үндэслэн сонголт хийхээр бүтээгдээгүй тул хүн төрөлхтөн аль болох заавал дагаж мөрдөх ёстой дүрэм, хатуу шаардлагуудаар нийтийн аюулгүй байдлыг хангаж ирсэн нь барилгын стандарт, тахлын үед байнга маск зүүж гараа ариутгах эрүүл ахуйн дүрэм, орон сууц, автомашины даатгал зэрэг юм.

Харин Монголд нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байгаа ч орхигдоод буй хорт хавдрын даатгалыг хамгийн өргөн хүрээнд нэвтрүүлэх алхмыг өнөөдрөөс хийж байна.

зураг
 

Мобикомын амьдралын даатгалын “Mobilife” үйлчилгээний цаад санаа тун энгийн. Таныг хангинаж биш чимээгүй ирдэг эрсдэлүүдээс хамгаална. Үүний эхлэл болгож Мобиком Хосолсон болон Дараа төлбөрт бүх хэрэглэгчдэдээ 1-4 сая төгрөгийн хорт хавдрын хамгаалалт бэлэглэсэн. Харин одоо илүү өндөр хамгаалалт бүхий хорт хавдрын даатгал, амь насны даатгал, амьдралын даатгал зэрэг хамгийн том эрсдэлүүдээс хамгаалах үйлчилгээг нэвтрүүлээд байна.

Яагаад даатгал чухал вэ?

  • Цаг хугацаа. Хавдраар оношлогдсон бол цаг хугацаа юунаас ч үнэтэй. Даатгал таныг цаг алдалгүй эмчилгээг эхлэхэд тусална
  • Санхүүгийн жийргэвч: Гэнэтийн зардал, ажлаас чөлөө авсантай холбоотой орлого тасалдсан үед түшиг болно
  • Анхаарал: Санхүү хяналтад, цаашдын төлөвлөгөө тодорхой байснаар та хамгийн чухал зүйл болох эмчилгээндээ бүрэн анхаарлаа төвлөрүүлж чадна

Айдасгүй алхам

Дүнжингаравын дэлбэрэлт Монголчуудын дурсамжид тодоор үлдсэн нь дамжиггүй. Гэхдээ бидний амьдралыг орвонгоор нь эргүүлэгч илүү том эрсдэл сонины тэргүүн нүүрт төдийлөн бичигдэхгүй хэвээр.

Жилээс жилд Монголд хорт хавдрын өвчлөл даамжирсаар дөрвөн нас баралт тутмын нэгийг бүрдүүлэх боллоо. Бид чимээгүй төгсгөлд сонор байж, математик магадлалд тулгуурлан өдөр тутмын сонголтдоо шинэчлэл хийх цаг иржээ. Эцэстээ урт удаан, аз жаргалтай амьдралын нууц бол ердөө л өглөө бүр тогтмол аяга ус ууж, жилийн товлосон үзлэгтээ хойшлуулалгүй хамрагдаж, даатгалдаа бүртгүүлж, гэрээс гарах бүрдээ инээмсэглэн баяртай гэж хэлэн сар тутам эрсдэлийн хуримтлалаа бага багаар зузаатгах юм шүү дээ. Заримдаа занал хэлж ирдэггүй, хийсэж ирнэ. Ирэхэд нь бэлэн байх уу? гэдэг л бидний сонголт.


Эх сурвалж:

 

More From Author

Амьдрал бэлэглэе аян 7 дахь жилдээ…

Угаарын хийн хордлогын улмаас гурван иргэн нас барсныг НЭМҮТ мэдээлэв

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн