Гуравдугаар сарын 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.
2026 оны 03 дугаар сарын 09-18-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 09, 10-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар,
- 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 13-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
- 14-нд Халх голын сав газар,
- 16-нд Алтайн уулархаг нутгаар,
- 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
- Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр,
- 10-нд Алтайн салбар уулсаар,
- 11-нд баруун аймгуудын ихэнх нутгаар,
- 12-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар,
- 13-нд тал, хээрийн нутгаар,
- 16-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй шороон шуурга шуурна.
Агаарын температур:
- 9, 10-нд ихэнх нутгаар,
- 11-нд нутгийн зүүн хагаст дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8…-13 градус,
- Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн,
- Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1…+6 градус хүйтэн, өдөртөө +15…+20 градус дулаан,
- говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +2…-3 градус хүйтэн, өдөртөө +11…+16 градус дулаан,
- бусад нутгаар шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан байна.
- 11-нд баруун аймгуудын нутгаар,
- 12, 13-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -16…-21 градус,
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -11…-16 градус,
- Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7…-12 градус, өдөртөө +1…-4 градус,
- говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -1…-6 градус,
- бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 12-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 12-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: 09-11-ний хооронд өдөртөө дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9…-14 градус, бусад хэсгээр -3…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан байна. 12-13-нд хүйтэрч шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -4…-9 градус хүйтэн байна.