Mega MGC Coffee УИД-ийн 1 давхарт шинэ салбараа нээлээ

Өнгөлөг, тав тухтай орчин, амт чанартай бүтээгдэхүүн, найрсаг үйлчилгээгээрээ хэдийн хэрэглэгчдийн танил болсон Mega MGC Coffee УИД-ийн 1 давхарт шинэ салбараа нээлээ.

зураг
 

Тус салбар нь Монгол дахь анхны Takeout буюу экспресс салбар болж байгаа юм. Улсын их дэлгүүрийн хөл хөдөлгөөн ихтэй байршилд нээгдсэнээр хэрэглэгчид завгүй өдрийнхөө дундуур, шоппинг хийхийнхээ хажуугаар хурдан шуурхай үйлчлүүлэх боломж бүрдээд байна. Энэ шийдэл нь залуусын завгүй амьдралын хэв маягт бүрэн нийцжээ.

зураг
 

2026 онд Mega MGC Coffee нь БНСУ-даа 4,300 дахь салбараа нээсэн бол Монголд 8 дахь салбараа нээж байна. Анхны салбараа нээх үеэр 80 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэдээ үйлчилж байсан бол одоо нэр төрлүүдээ тасралтгүй нэмж, 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг болсон байна.

зураг
 

Тус брэндийн бүх бүтээгдэхүүн нь том савлагаатай хэдий ч үнийн хувьд боломжийнд тооцогддог, орц найрлагын чанарт онцгойлон анхаардаг төдийгүй Солонгосын залуусын дунд тренд болж буй брэнд юм.

Нээлтийн хүрээнд энэ долоо хоногийг дуустал хэрэглэгчдэдээ зориулан олон гоё урамшуулал, бэлгүүдийг бэлдсэн байна.

 

More From Author

Энэ сарын 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн зүүн хагаст цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

Трамп оросуудыг таалсангүй

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн