Зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэл хөдөлгөөнийг хязгаарлаж байсан 273 орчим метр урт хашааг буулгажээ

Зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандартыг мөрдүүлэх ажил үргэлжилж байгааг Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 

Энэ хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны эхэнд баригдсан, зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэл хөдөлгөөнийг хязгаарлаж байсан 273 орчим метр урт хашааг буулгажээ. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд зэрлэг амьтдын амьдрах орчин, нүүдлийн замд саад учруулахгүй байх зорилгоор “зэрлэг амьтанд ээлтэй хашаанд тавигдах стандарт”-ыг мөрдүүлэх тухай албан даалгаврыг өнгөрсөн 2025 оны арваннэгдүгээр сард гаргасан байдаг. 

Уг албан даалгаврын хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт стандартын бус хашаа, хайс барьсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд газрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүлж, зөрчлийг үе шаттайгаар арилгах, газар чөлөөлөх ажил үргэлжилж байгааг мэдээлэв. 

 

More From Author

Нийслэл хотод усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй спорт цогцолбор нэмэгдэж байна

Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг яагаад буцаасан талаарх шүүхийн тайлбар

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн