Нийслэл хотод усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй спорт цогцолбор нэмэгдэж байна

Нийслэл хотын гэр хорооллын бүсэд спорт цогцолбор нэмэгдэж байна. Энэхүү цогцолбор нь усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй байхаар төлөвлөгджээ.

НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо нутаг дэвсгэр буюу 5 буудалд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнг барьж эхэлсэн байна.

Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байгаа бол үндсэн барилгын каркас, фасад, өрлөгийн ажлууд бүрэн дуусаж, дотор засал болон гадна инженерийн шугам сүлжээ, явган зам, авто зогсоол, авто зам, гадна тохижилтын талбайн суурийн бетон цутгалтын ажил дуусжээ.

Уг бүтээн байгуулалт нь нийт 2.9 га буюу 29,920 ам метр талбайд хэрэгжих бөгөөд гурван давхар спорт цогцолборын барилга, хөлбөмбөг, газрын теннис, сагсан бөмбөг, гүйлт болон дасгалын талбайтай байна.

Харин Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газраас тодруулснаар “Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын ажлыг 2024 онд эхлүүлсэн. Энэ онд ашиглалтад орно” гэв.

зураг
 

More From Author

Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагджээ

Зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэл хөдөлгөөнийг хязгаарлаж байсан 273 орчим метр урт хашааг буулгажээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн