Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан үргэлжилж байна.
Хуралдааны эхэнд Бага хурлын зарим гишүүнийг чөлөөлөх, нөхөн томилох тухай асуудлыг хэлэлцжээ.
Тодруулбал, Бага хурлын 49 гишүүнийг чөлөөлж, 49 хүнийг шинээр сонгон батламжилсан байна. Үүнд, УИХ-д шинээр сонгогдсон гишүүд, аймгийн намын хорооны дарга зэрэг гишүүд, албан тушаалтнууд багтаж байгаа аж. Бага хуралд төлөөлөгчдийг шинээр сонгосон тухай тогтоолыг баталснаар, шинээр сонгогдсон Бага хурлын гишүүд VIII хуралдаанд саналын бүрэн эрхтэй оролцох боломж нь нээгджээ.
Хэлэлцэх асуудлын дарааллаар Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгөхөө мэдэгдэж, Намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн болохыг МАН-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.