Согтуурсан үедээ өөрийгөө шатаах гэж байсан иргэний үйлдлийг таслан зогсоожээ

Хотын төв орчимд нэгэн иргэн өөрийгөө шатаах гэж байсан тухай мэдээллийг цагдаагийн байгууллагаас өглөө. 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Соёлын төв өргөө орчимд 2026 оны дөрөвдүгээр сарын 24-ний 21:20 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн эрэгтэй хүн өөр дээрээ шингэн зүйл асгаж, шатаах үйлдэл хийжээ. Тухайн үед эргүүл хийж байсан цагдаагийн алба хаагчид шуурхай арга хэмжээ авч, тухайн иргэний үйлдлийг таслан зогсоож, галын эрсдэлгүй болгосон байна.

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт шалгаж эхэлжээ. 

Өөрийгөө шатаах гэж байсан иргэний гадуур хувцас шатсан бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

More From Author

Амьтны хүрээлэнгээс оргосон чонын хуурамч зураг тараасан хүнийг Өмнөд Солонгосын цагдаа нар баривчлав

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн