НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол тавдугаар сарын 20-нд болно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2026 оны тавдугаар сарын 20-нд 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдана.

Иймд иргэн та 2026 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 30-ны хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа тавдугаар сарын 19-ний 12:59 цагаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.

Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзэх боломжтой.

More From Author

“Итгэл дүүрэн ирээдүй” хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аян эхэллээ

Үндэсний сүлжээ дэлгүүр М-Март-д “Шидэт Баззи” урамшуулалт хөтөлбөр эхэллээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн