Маргааш 06:00-19:00 цагийн хооронд хэсэгчлэн хаагдах авто замууд

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор маргааш буюу 05 дугаар сарын 23-ны өдрийн 06:00-19:00 цагийн хооронд зарим авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлах талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. 

Хөдөлгөөн хязгаарлах байршлууд:

  • Цэцэг төвийн уулзвар
  • Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар
  • Чингэлтэй дүүргийн уулзвар
  • ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар
  • 11-р хороолол
  • Сансарын ШТС, Сансарын туннел
  • Зүүн 4 замын уулзвар
  • Халдварт
  • “Нарантуул” ОУХТ-ийн уулзвар
  • Нүхэн гарц
  • Жанжин клуб
  • Улиастайн уулзвар
  • “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар
  • Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар
  • Жаргалан хотхон
  • Шангри-Ла төвийн уулзвар

Зөвхөн эрүүл мэнд, цагдаа, шуурхай албаны тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм байна. 

Харин суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж мөн түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг долоон аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлсэн байна. 

зураг
 
Замын хөдөлгөөний удирдлагын төв

More From Author

Олимпын таеквондогийн тивийн аваргын нээлт боллоо

Францын Yoplait брэндийн таргийг ТЭСО Дэйри ХХК үйлдвэрлэж эхэллээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн