“Улаанбаатар Амазонс” нутагтаа АЛТАН медаль хүртлээ

Д.Сүхбаатарын талбайд болж буй 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэйчүүдийн цувралд “Улаанбаатар Амазонс” баг түрүүллээ.

Энэ тэмцээнд оролцогчдыг чансаагаар тэргүүлсэн манай хүүхнүүд хэсэгтээ Сингапур, Тайландыг илт давуу буулган авч, шөвгийн наймд Францын U25 багийг илүүрхсэн юм.

Улмаар хагас шигшээд БНХАУ-ын багийг 21:15-аар хожоод шигшээд Германыг 19:16-гаар ялснаар аваргаллаа.

“Амазонс” багийн хувьд энэ улиралд Шанхайд IV байр эзэлсэн бол Австрийн Венад Испанийн багтай шигшээд тунаад ялагдсан билээ.

 

More From Author

Хүрээ цам-Даншиг наадамд улсын арслан Э.Оюунболд, улсын заан Д.Анар тэргүүтэй 256 бөх зодоглоно

Ираны шигшээ баг хасагдах шатанд шууд өрсөлдөх эрхээ авахад аз дутав

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн