Ус, цаг агаар орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоногийн буюу зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 29-нд нутгийн зарим газраар, 30-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, долоодугаар сарын 01-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 02-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Долоодугаар сарын 01-нд нутгийн баруун хагаст, 02-нд ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +21…+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +33…+38 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +26…+31 градус дулаан байна.