Английн шигшээгийн хамгийн ахмад тоглогч Жордан Хендерсон баг нь Мексикийг хожсоныхоо дараа баяраа хэтрүүлэн тэмдэглээд гэмтжээ

Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) ид үргэлжилж буй. Шөвгийн 16-д учраа таарсан Мексик, Английн багийн тоглолт 2:3-аар өндөрлөсөн юм.

Тэгвэл энэ тоглолтод шигшээ баг нь ялалт байгуулсны дараа Английн шигшээгийн хамгийн ахмад тоглогч Жордан Хендерсон баяраа тэмдэглэж дуусаад зарлалын самбар давах гэж байгаад гараа хугалжээ. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Томас Тухель 36 настай хагас хамгаалагчийг бугуйдаа хүнд бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг баталсан байна.

Ж.Хендерсон 2014, 2018, 2022 болон 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ болон 2016, 2020, 2024 оны тивийн аваргад оролцсон нэгэн. Англид түүн шиг долоон том тэмцээнд оролцсон тоглогч үгүй. 

Энэ жилийн ДАШТ-ий хэсгийн шатны хамгийн сүүлийн тойрогт Панамын эсрэг 84 дэх минутад түүнийг талбайд гаргаснаар дөрвөн ДАШТ-д оролцсон анхны англи тоглогч болж байв.

Одоогоор Хендерсоныг хэдий хугацаагаар гэмтсэн болох тодорхой мэдээлэл гараагүй байна.

More From Author

ФОТО: Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлд ТӨРИЙН СОЁРХОЛ хүртээлээ

Санал хураалтад биечлэн оролцсон гишүүдийг Х.Тэмүүжин манлайлсан бол ажлын хэсгийг хамгийн олон удаа ахалсан гишүүдээр Х.Баасанжаргал, Д.Энхтүвшин тодорчээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн