ФОТО: Дэлхийн адууны өдөрт зориулсан бөхийн барилдаанд улсын начин Д.Төрболд түрүүллээ

Дэлхийн адууны өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр Хүй долоон худгийн ногоон дэвжээн дээр боллоо.

Хүчит бөхийн барилдаанд улсын начин Д.Төрболд түрүүлж, аймгийн хурц арслан М.Буяндэлгэр үзүүрлэв.

Улсын начин Д.Төрболд “Түрүүлсэндээ маш их баяртай байна. Ийм сайхан жил урьд өмнө нь үзсэнгүй. Т.Өсөх-Ирээдүй багшийн минь шавь нар, дэвжээний дүү нар маань бүгд төрийн наадмын өндөр даваанд гарлаа. Нутгийн маань зон олон, уул ус түшсэн байх” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

More From Author

ТЦА: Хүй долоон худагт одоогоор 79,500 орчим тээврийн хэрэгсэл байна

Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрснийг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн