ТЦА: Хүй долоон худагт одоогоор 79,500 орчим тээврийн хэрэгсэл байна

Хүй долоон худаг чиглэлд иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрчимжиж, тодорхой хугацаанд замын хөдөлгөөнд ачаалал үүсэж байна.

Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-наас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хамгаалалт, хөдөлгөөн зохицуулалтын үүргийг  гүйцэтгэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Хүй долоон худаг чиглэлд нийт 98,015 тээврийн хэрэгсэл нэвтэрч, 18,647 тээврийн хэрэгсэл буцан гарсан, одоогоор 79,500 орчим тээврийн хэрэгсэл тухайн байршилд  байна.

Иймд Иргэд жолооч та бүхэн хөдөлгөөний эрчим ачаалал ихтэй байгааг тооцоолон, замын хөдөлгөөнд оролцоно уу гэж ТЦА-наас зөвлөлөө.

More From Author

СОНГОМОЛ ДААГА: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уяач Э.Бат-Эрдэнийн хурдан халзан даага түрүү магнайд хурдаллаа

ФОТО: Дэлхийн адууны өдөрт зориулсан бөхийн барилдаанд улсын начин Д.Төрболд түрүүллээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн